Блогуудаас хайх!

Хайх үгээ оруулна уу:

Хөгжмийн булан

Here is the Music Player. You need to installl flash player to show this cool thing!

Блогуудын жагсаалт

Дээшээ суу.. хууч хөөрье

Нийтлэсэн Мягмар, Гуравдугаар сар 24, 2009 by sun_hero in Онцлох мэдээ |

Би адуугаа харан хуучлан суух дуртай нэгэн” билээ.horse-head Хөх униар татсан уужим талдаа гэрээн бариад хаяагаараа уяа морьдоо харан хэвтэх хорвоогийн жаргал байдагсан.   Морион харж сэтгэл сэргэдэг нэгэн. Хүүхдийн дуун цангинсан наадмын дэвжээг морьдынхоо тоосоор хөгжөөж явсаан. Морио айрагдуулж хөл газар хүрэхгүй баярлаж явсансан. Харин одоо хол хүний нутагт паалантай жорлон, паартай байшинд амьдарч олон жил болоод дотроо бэтгэрч явна. Хяруу унасан өглөө даарч босохыг хүснэ би, Хөхүүртэй айрагнаасаа ууж мордоод хөндийгөөр нэг дуулахыг хүснэ, Энгэр нь саалиндаа халтартаад хатуурсан дээлтэй ээжийгээ очиж тэврэхийг хүснэ, Жавартай өглөөний хүйтэнд морион барихаар цас шаржигнуулан алхахыг хүснэ. Харин энд дотны хэдэн нөхөдтэй болж хаяа бид хуучилан сууж сэтгэлээн нэг тайтгарууна. Бид бүгд моринд хайртай Монгол эрс. Харин энэхүү блогоор дамжин дэлхийн хаана ч буй хүнтэй хуучилж болох боллоо. Юуны урьд блогт зочилсон болон блог ажиллуулж бидэндээ хуучилах боломж олгосон та бүхэндээ баярлалаа. Хуучлая бүгдээрээ..

5 Responses to Дээшээ суу.. хууч хөөрье

  1. bolor says:

    tiim shuu aduu gej erch huch goo saihnaaraa hunii setgeliig tataj yavdag ter saihan amitnii hiimori suldend tsog zolboogoo sergeej yavah ch er hunii bas neg saihan medremj shuuu ali nutgiinh vee haanaas holbogdoj bna

  2. zorigoo says:

    hurdan morinii nuruun deer dartsag met derwej osson ai minii aldrai baga nas mini uu. Hunii nutagd 4 jiliig udlee, eh nutagdaa ochij aduunii hoh homool unerteed alsad taawaaraa bilcheh aduun suregiig harj suuh ch jargal daa

  3. ganaa says:

    UNEHEER GOE BICHJEE TIIM SHUU TER BOL NEGEN NASNII MIN AZ JARGAL BDAG SHUU MOR GEDE CHIN HIIMOR SERGEESEN TENGERLEG AMITAN DAA HORJILO]

  4. bohog says:

    сайн уу монголчуудаа монголд наадам эхэлээд мөн ч гоё бга даа

Leave a Reply




Anti-Spam Protection by WP-SpamFree