Блогуудаас хайх!

Хайх үгээ оруулна уу:

Хөгжмийн булан

Here is the Music Player. You need to installl flash player to show this cool thing!

Блогуудын жагсаалт

Блог үүсгэх алхмууд

Нийтлэсэн Даваа, Нэгдүгээр сар 05, 2009 by admin in Блогын заавар |

Та  Блогтой болохын тулд Бүртгүүлэх гэдэг товчлуур дээр дарснаар блогтой болох анхны алхмаа хийнэ.

1. Эхний алхам бол та Морьтон.нет сайтын хэрэглэгч болох хэрэгтэй. Хэрэв та манай хэрэглэгч болчихсон бол энэ алхамыг алгасан шууд дахин блог үүсгэх боломжтой.

Хэрэглэгч болохын тулд та дараах мэдээллүүдийг оруулна. Үүнд:

Нэвтрэх нэр: Энэ нь таны блог сайт руугаа нэвтрэх нэр. 4-с дээш үсэг болон тоон тэмдэгтээс бүрдсэн байна.
Имэйл хаяг: Энэ хаяг таны имэйл хаяг байх байна. Та энэ хаягийг үнэн зөв оруулах хэрэгтэй. Бид таны  блогтоо нэвтрэх нууц үгийг энэ хаягаах илгээх болно.

Мөн та сонголтыг хийж болно. Энэ тохиолдолд та 2 дахь алхамыг хийх шаардлагагүй болно.

Та дээрх мэдээллээ оруулаад манай спамаас хамгаалах буюу таныг робот програмаас ялгах тоог зөв оруулсан эсэхийг шалгаад 2 дахь алхамийг хийх боломжтой болно.

2. Дараагийн алхам бол Блогоо үүсгэх

Үүний тулд та цөөн хэдэн асуултанд хариулах шаардлагатай. Таныг эргэлзэж болзошгүй гэсэн асуултын тайлбарыг хүргэе.

  • Блогийн домайн: Энэ нь таны блог руу нэвтрэх хаяг юм. Ямар хаягаар таны блог руу орох вэ гэдгийг та шийднэ. Хүн цээжлэхэд хялбархан хаяг байвал олонд танигдахад дөхөм байдаг. Мөн 4-с дээш тоо эсвэл үсгэн тэмдэгт байх ёстой.  Жишээ нь: myname.moriton.net
  • Блогийн гарчиг: Энэ нь таны блогийн өнгө төрхийг илэрхийлсэн нэр байна. Жишээ нь: “Бүхний тухай”

Ингээд та  өөрийн гэсэн блогтой болоход ганцхан алхам үлдлээ.

3. Дараагийн алхам та блогоо удирдахаасаа өмнө блогоо идэвхжүүлэх хэрэгтэй.

Та бүртгүүлсэн имэйлээ шалгаарай бид таны имэйлээр идэвхжүүлэх холбоосыг явуулна. Бидний имэйл танд 30 минутын дотор очих болно.

Хэрвээ та 2 хоногийн дотор блогоо идэвхжүүлэхгүй бол бид таны блогын бүртгэлийн мэдээллийг цуцлах болно.

Анхааруулга?

Хэрвээ танд идэвхжүүлэх имэйл ирэхгүй бол танд дараах үйлдлүүдийг хийхийг зөвлөж байна:

  • Та түр хүлээгээрэй. Танд илгээсэн захиа замдаа явж байж магадгүй.
  • Та имэйлийнхээ JUNC эсвэл SPAM хавтасыг шалгана уу.
  • Таны бүртгүүлсэн имэйл буруу байж магадгүй? Хэрвээ таны бүртгүүлсэн  имэйл буруу бол танд идэвхжүүлэх имэйл хэзээ ч очихгүй.

Та блогоо идэвхжүүлсэнээр блог руугаа нэвтрэн удирдах боломжтой болно.

Таны блог өргөжин дэлгэрэг. Танд амжилт хүсье.

Leave a Reply




Anti-Spam Protection by WP-SpamFree