Блогуудаас хайх!

Хайх үгээ оруулна уу:

Хөгжмийн булан

Here is the Music Player. You need to installl flash player to show this cool thing!

Блогуудын жагсаалт

Блог гэж юу вэ?

Нийтлэсэн Даваа, Нэгдүгээр сар 05, 2009 by admin in Блогын заавар |

Блог Blog гэдэг орчин үеийн интэрнэтийн нэг шат болох Вэб 2.0 Web 2.0-н нэгэн загвар юм.

Блог нь хувь хүний эсвэл албан байгууллагын онлайн сэтгүүл,  хувийн тэмдэглэл, нийтлэлээ гаргадаг вэбсайт юм. Блог нь байнга шинэчлэгэдэж байдаг бөгөөд маш хурдан уншигчдад хүрдэгээрээ энгийн вэбсайтаас ялгагддаг. Зарим хүмүүс блогт хувийн тэмдэглэлээ бичиж зөвхөн гэр бүр, найз нөхөдтэйгөө хуваалцдаг бол зарим хүн улс төрийн талаар бичих, бараа сурталчилах, судалгаа шинжилгээний ажил бичих мөн тодорхой сэдвээр хичээл заах зэргээр ашигладаг. Блог сайт нь хэрэглэгчид өөрийгөө олонд хүргэх хамгийн хялбар хурдан  бас үнэгүй арга юм. Хэрэв та өөрийн нэрээр вэб сайт нээх бол вэб үйлчилгээнд төлбөр төлнө. Харин та өөрийн блогийг нэг зоос ч төлөхгүй үүсгэж нийтэлж болно. Блогт зөвхөн текст буюу нийтлэл бичихээс гадна зураг, дуу, видео бичлэг зэргийг оруулж бусадтай хуваалцах боломжтой. 2000 оноос хойш блог нь интэрнетэд маш их хүч түрэн орж ирсэн бөгөөд одоо интернэтэд  1574 сая 2008-1 саргаруй хүн орж байгаан блог сайтыг үүний 70 хувь нь хэрэглэдэг байна.

Leave a Reply




Anti-Spam Protection by WP-SpamFree